The Legend of Korra

The Legend of Korra

دانلود زیرنویس Mongolian

فصل 4

هماهنگ با نسخه‌های زیر

The Legend of Korra S4 mongolia
ناشر serpent_01

برچسب‌ها

other
تاریخ انتشار: 2022-02-18
تعداد دانلود: 48
مخصوص ناشنوایان: No

پیش‌نمایش زیرنویس Mongolian

نخستین 181 خط.

Газар.

Гал.

Агаар.

Ус.

Зөвхөн Аватар л бүх дөрвөн элементийг сурч,

дэлхийд тэнцвэрийг тогтоож чадна.

Итгэл найдвар, мөрөөдөл, сүнсний шугуйн газар болох Бүгд Найрамдах Хотод

тавтай морил.

Энэ хотод хүн бүрд зориулсан зүйл бий.

Агаарын хийдээр зочлоорой, дэлхийгээр хэсэж

хүмүүст тусалдаг агаарын шидтэнүүдийн төв.

Эсвэл үзэсгэлэнтэй Аватар Коррагийн хүрээлэнгээр зугаал,

та нарын мэдэх хүний нэрээр нэрлэгдсэн газар.

Түүнийг явснаас хойш гурван жил өнгөрч ээ, дахин угтан авахаа тэсэн ядан хүлээж байна.

Хурдан эдгээрэй, Корра.

Мэдээжийн хэрэг та бидний хамгийн өвөрмөц үзмэрүүдийг харахыг хүснэ.

Сүнсний шугуй.

Энд сүнс болон хүмүүс эв найрамдалтайгаар амьдардаг,

яг л энэ залуу болон түүний шинэ найзууд шиг.

Тийм ээ, эрхэм ээ. Энэ хот үнэхээр дээрдэж байгаа.

Бүгд Найрамдах Хотын нэгэн хэсэг болоорой.

Мэдээж би Ирээдүйн үйлдвэрлэлийн Асами Сатод

хамгаас их талархаж байна.

Тэр манай хуучин төв өртөөг орчин үеийн эринд авчирсан.

Ноёд болон хатагтай нар аа, дэлхий энх тайван болон

хөгжил цэцэглэлтийн шинэ эринд шилжиж байна.

Удахгүй ханхүү Вү Газрын улсын хаан ширээн дэх

зүй ёсны тушаалдаа суух болно.

Бүгд Найрамдах Хот болон

Газрын улсыг холбож өгсөн

шинэчлэгдсэн төмөр замын системд талархлаа.

Сайн уу, Асами гэсэн байх аа?

Гайхалтай галт тэрэгний байшин.

Хүсвэл надтай ганцаарчилсан аялал хийж болох юм,

юу гэж бодож байна?

Чамайг галт тэрэгт суулгаад, холоос хол

явуулах санаа таалагдаж байна.

Инээдтэй юм аа.

Надад хөгжилтэй хатагтай нар таалагддаг.

Өөрийгөө танилцуулсан нь зүйтэй байх,

би бол ханхүү Вү, ирээдүйн хаан.

Тийм ээ, би хэн гэдгийг чинь сайн мэднэ.

Нэр хүндээс минь сүрдээд хэрэггүй дээ.

Би бусад шиг л энгийн нэгэн хүн,

жаахан л хүнлэг, яг л илүү хүн гэдэг шиг,

эсвэл, супер-хүн?

Супер-хүн?

Тэгээд яамаар байна даа?

Удахгүй хаан болох супер-хүнтэй хамт

үдшийг хамт өнгөрөөх үү?

Ханхүү Вү, ерөнхийлөгч Райко тантай ярилцах

их чухал зүйл байна гэнэ ээ.

Одоо юу? За яах вэ.

Бодож үзээрэй, би эргээд ирнэ ээ.

Их сэтгэл татмаар хүн байгаа биз?

Тэр... юмтай л юм.

Яаж түүний бие хамгаалагч хийдэг юм бэ?

Яах вэ, түүнийг хаан ширээндээ суухаар,

би эргээд мөрдөгч болно гэж тайвширдаг.

- Тэгээд бүтдэг үү? - Бас би гэртээ хариад,

хананд цаг гаруй толгойгоо цохиж зогсдог.

Стрессээ тайлах гэж л.

Чамайг харах сайхан байна, Мако. Удаан хугацаа өнгөрч шүү.

Боүлиноос сурагтай юу?

Түүнтэй яриагүй удаж,

гэхдээ тэр удахгүй хаан ширээнд залах ёслолд ирнэ.

Бас Бэйфонг хэлэхдээ өнөө орой Корра ирнэ гэсэн.

Уулзахыг тэсэн ядан хүлээж байна.

Энэ олон жилийн дараа Аватар Баг цугларахаар

жаахан хачин л байна байх даа.

Хаан ширээнд залах ёслолын дараа

Нэгдсэн Хүчнийхэн чамайг Ба Синг Сэд хүргэх болно.

Ойлголоо, үүний тухайд.

Газрын улс намайг эргэж очиход аюулгүй гэдэгт

бүгд санал нийлж байна уу?

Би хүн бүхэнд гурван жилийн өмнө

авга эгчид минь юу болсныг сануулах хэрэггүй байх?

Амар амгалан нойрсох болтугай.

Ханхүү Вү, Газрын улсыг Күвира тогтворжуулсан гэдгийг

би бараг л амлаж чадна.

Бараг л гэдгээ тайлбарла.

Яах вэ, хулгайч дээрэмчид өргөн тархсан.

Өргөн?

Санаа зоволтгүй дээ, жаал аа.

Чиний алуулах магадлал бараг л 0 хувь.

Бараг л?

Эндээс гарч үз.

Бидэнд юу ч үлдээгүй.

Одоо юу ч үлдсэнгүй.

Гарч ирэхэд аюулгүй ээ.

Агаарын шидтэнүүд ирлээ.

Ашгүй хүрээд ирлээ.

Бусад чинь хаана байна?

Үнэндээ бид хоёулхнаа,

гэхдээ бид тусалж чадах бүхнийг хийх болно.

Би бол Опал, харин тэр бол Кай.

- Танилцахад таатай байна. - Юу?

Муж маань хэдэн сарын турш дээрэмчдийн бүслэлтэд

байсан болохоор Тэнзинийг дуудсан шүү дээ.

Тэд бүх замыг хааж, хангамжийг тасалсан,

гэтэл хоёр хүүхэд явууллаа гэж үү?

Хөөе, тэр хоёр хүүхэд чинь

тэдгээр гурван залуугийн учрыг олсон шүү.

Дахиад хэдэн зуу бий.

Иргэд маань өлсөж байна.

Манай муж бүхэлдээ сүйрлийн ирмэгт тулаад байна.

Харамсалтай нь агаарын үндэстэн

цөөхөн тархсан байгаа.

Танд байгаа нь л бид.

Бид сайн мэдээ хүлээн авлаа.

Газрын улсын дахиад 2 муж бидэнтэй нэгдэхээ зөвшөөрлөө.

Гайхалтай. Баярлалаа, Боүлин.

Бид 90%-д хүрлээ, Күвира.

Гайхалтай!

Жү Ли, онцгой тэмдэглэлийн цайнаас аягалаад аль.

Надад хэрэггүй.

Газрын улс 100% нэгдэх хүртэл

би тэмдэглэхгүй.

Бид яагаад зогсчхов?

Уучлаарай, зам дээр чулуу байна.

Дээрэмчид л бололтой.

Нөхцөл байдлыг шийдүүлэхээр цэргүүд илгээсэн.

Тэднийг дууд.

Дээрэмчдийг би өөрөө зохицуулъя.

Чи чинь... Күвира байна.

Харин та нар дэг журам тогтоох гэж байгаа газар минь

эмх замбараагүй байдал үүсгээд байгаа дээрэмчид үү?

Биднийг уучлаарай.

Таны галт тэрэг гэж мэдээгүй юм...

Намайг давж битгий дуугар!

Гуйя, биднийг өршөөгөөч.

Хамгийн муу өдөр чинь юм шиг битгий зусардаад бай.

Өнөөдөр бол сайхан өдөр.

Би та нарт өөрсдийгөө засаж

улсынхаа үр ашигтай иргэн болох боломжийг олгоё.

Яг одоо та нар төөрөлдчихсөн байгаа,

гэхдээ надад үнэнч байхаа амлавал,

би та нарт амьдралын шинэ зорилго өгье.

Мэдээж нэгдэхийг хүсэхгүй байвал

эндээ ингээд үлдэж болно.

Дараачийн галт тэрэг ирэхээс өмнө хэн нэгэн та нарыг аварна л гэж найдъя,

гэхдээ би тэгж найдахгүй л байна.

Үгүй ээ, бид нэгдье.

Биднийг битгий энд орхиоч.

Бид танд үнэнч байхаа амлая, Агуу Нэгтгэгч минь.

Зүгээр л үсээ засуулах юм бол

яагаад ийм эрт гарч ирж байгаа юм.

Агаарын хийд арал дээрх оройн хоол бүүр орой шүү дээ.

Учир нь би зүгээр ч нэг үсээ засуулахгүй.

Өнөөдөр бол гоо сайхны өдөр.

Дор хаяж дөрвөн цаг болох болно.

Тоглоод байна уу?

Дөрвөн цаг болохоор юу хийх гэж байгаа юм?

Арьс залуужуулах цайны навч.

Чи ашиглаж үзэж байсан уу, Мако?

Үгүй ээ, сонирхолгүй байна.

Өө, тэгж л бай.

Гараа хөөстэй сүүн ваннд дэвтээх зуур,

чиний хөлийн эврийг ванн дүүрэн нүд загас

идэж байх болно.

Шууд л тас татна. Солиотой байгаа биз?

Заваан юм аа.

Тэгээд тэд арьсыг чинь далайн давсаар үрнэ,

зуун наст болон далайн ургамлаар тосолно,

чамайг цайны навчинд ороож, халуун хайрцагт

хэдэн цагийн турш байлгаад л болоо!

Мако, миний шүтэн бишрэгчдийг хараач.

Хаан ширээнд залах ёслолд ирсэн байх аа.

Юу, бүгд шүтэн бишрэгчид чинь мөн эсэхийг мэдэхгүй юм.

Тийм ээ!

Вү, таныг эндээс авч явах хэрэгтэй байна.

Яваад, яваад.

Дөнгөж сая юу болсон бэ?

Хүмүүсийн дунд Күвирагийн дэмжигчид байсан бололтой.

Өө, үгүй ээ, Мако! Би оногдчихож.

Цус гоожоод байна.

Цус биш ээ, гүзээлзгэнийн бялуу.

Өө, чиний зөв байна. Гэхдээ ойрхон байлаа шүү.

Чи байгаагүй бол юу болох байсныг хэлж мэдэхгүй юм.

Бялуунд оногдох байсан.

Тийм ч сүртэй зүйл биш шүү дээ.

More Mongolian subtitles for The Legend of Korra

نظرات

No comments yet. Be the first to leave one.

Keep it about this subtitle — sync, quality, typos.500 characters left