Episode #1.1

Episode #1.1

دانلود زیرنویس Mongolian

فصل 1

هماهنگ با نسخه‌های زیر

Lanterns - S01E01 - Pilot
ناشر chargephoton88

برچسب‌ها

webdl
تاریخ انتشار: 2026-08-18
تعداد دانلود: 0
مخصوص ناشنوایان: No
FPS: 23.976

پیش‌نمایش زیرنویس Mongolian

نخستین 200 خط.

1996 ОН

Өнөө орой, 60 Минут нэвтрүүлгийн онцгой дугаарт.

Арван жилийн өмнө, дэлхий дээр хэн ч биднийг

Өөрийгөө "Ногоон Дэнлүү" гэж нэрлэдэг

нэгэн аль хэдийн хамгаалж байсныг мэдээгүй.

Тэгээд гэнэт тэр өөрийгөө ил болгож,

Викториа хүрхрээг сүйрүүлэх гэж

байсан солирыг гайхамшигтайгаар зогсоов.

Ядаж л тэр өөрийнхөө оршин байдгийг ил болгосон.

Өнөөдөр энд, түүхэнд анх удаа супер баатартай хийсэн

чин сэтгэлийн яриаг хүргэхэд бэлэн болоод байна.

Та сандарч байна уу?

Би сандарч мэддэггүй. Ажлын маань онцлог гэх үү дээ.

- Мэдээж хэрэг. - Сэтгэл өндөр байна.

Тэгвэл та хэн бэ?

Намайг Хал Жордан гэдэг.

- Чөтгөр гэж, Маркус. - Чи биднийг хэрэгт хутгах нь.

Цонх харж бай л даа.

Тэгвэл дэлхий ертөнц таны тухай юуг мэдээсэй гэж та хүсэж байна?

Би Агаарын хүчний ахмад дайчин.

Бас туршигч нисгэгч байсан.

Гээд бодохоор,

би ч гэсэн яг л тантай адилхан жирийн нэг хүн.

Дэлхийн анхны Ногоон Дэнлүү гэдгийг тань эс тооцвол шүү дээ.

Тэр ч тийм л дээ.

Хал Жордан олон талаараа ирээдүйд хүлээх үүргийнхээ

төлөө төрсөн гэмээр хүн юм.

Түүний аав туршилтын нисгэгч байсан бөгөөд,

Халыг дөнгөж найман настай байхад онгоцны ослоор нас баржээ.

Хал аавынхаа мөрөөр замнасаар байв...

Чөтгөр. Тэр ирчихлээ.

Чөтгөр гэж. Хөөе, Жон, зурагтаа унтраа.

Би энд ганцаараа байгаа ч

бид яг л эргүүлийн цагдаа нар шиг ажилладаг.

Хүн бүр галактикийн нэг

- Унтраа! - ... бүсийг хариуцдаг хэрэг.

Таныг энэ хэсэгт хэрхэн сонгосон бэ?

- Шалгалт авсан уу? - Жон, хөөе, зурагтаа унтраа.

Ганцхан л асуулт бий.

- Өө, бид дууслаа. - Та айж байна уу?

Та "Үгүй" гэж хэлсэн.

Тийм ээ.

Хүүхэд бүрийн хамгийн их айдаг зүйл бол

эцэг эхээ алдах явдал,

тэгээд энэ зүйл тохиолдсоны дараа

айх зүйл юу ч үгүй болдог.

Тэгээд чи надад түүний жинхэнэ нэрийг хэлэх гэж байна уу?

Хал хэн билээ дээ.

- Хал гэнэ ээ? - Тийм ээ, эрхэм ээ.

Гадаа гар, одоо.

Чи айж байна уу?

Үгүй ээ, эрхэм ээ.

Явж бургер идье.

Өө, новш гэж.

2016 ОН

Би хоцорчихлоо.

Тийм ээ, эрхэм ээ.

Чи юу ч хэлэхгүй юм уу?

- Чи уурлаагүй гэж үү? - Үгүй ээ, эрхэм ээ.

Би бол уурлах байсан.

Хоёр долоо хоног алга болчихоод,

ямар ч тайлбаргүй, шартаад, хоцорч ирчихээд.

- Чи жаахан уурлах л ёстой. - Үгүй ээ, эрхэм ээ.

- Жаахан ч бухимдаагүй юу? - Үгүй ээ, эрхэм ээ.

Эрхэм ээ гэх болгон чинь улам л

зайлаач гэж байгаа юм шиг дуулдаад байх юм.

Мэдэхгүй юм даа, эрхэм ээ.

Чи намайг хаана байсныг гайхаж байгаа биз дээ.

Чи Ферон 4 гэж сонсож байсан уу?

Үгүй, бид бэлтгэлийн шатандаа явна.

Гаргаасаа ч холдож амжаагүй байна.

Тийм л дээ.

Иргэний дайны ирмэг дээр ирчихсэн жинхэнэ новшны газар даа.

Товчхондоо бол, би шартсан нь

шинээр тогтсон энх тайвныг тэмдэглэснээс л болсон хэрэг.

Яаж бүтээж чадав?

Хэдэн үг сольж үзээд, хэсэг үзэлцээд л,

- ерөнхийд нь чи гадарлана даа. - Би үнэндээ мэдэхгүй, эрхэм ээ.

- Гол учир нь тэр. - Чамд одоо хангалттай цаг бий.

Таслах гээгүй шүү,

бид үүнийг хийгээд, хоёр сар болов уу?

Би бөгжөө зүүж ч үзээгүй байна.

Гялтгар чимэглэлд нь бүү шуна, залуу минь.

Тэр чамайг сонговол, чи зүүнэ.

Уг нь Хамгаалагчид намайг сонгосон нь л

гол учир нь гэж бодсон юм сан.

Цэнхэр дарга нар чинь чамайг

сүрхий гэж боддог байх, гэхдээ чи зүгээр л

нэг орлогч, шинэков минь.

Бөгж чамайг хүлээн зөвшөөрөхөөс нааш

чи ангийн өмнө гарахад бэлэн биш.

Май.

Авмаар байна уу?

Энэ шалгалт уу?

Зам дагаад гурван миль хэртэй явахад нэг таконы газар бий.

Чамтай тэнд уулзъя.

ДЭНЛҮҮНҮҮД

- Байна уу? - Аав, намайг алах гэж оролдлоо.

Бид нислэгийн хичээлдээ явж байсан,

тэгээд тэр... Жордан намайг алах шахлаа.

Тэр чамайг алахгүй. Тэр чамайг уурлуулж байна.

- Би уурлаагүй байна. - Тэгвэл тэр чамайг сорьж байна.

Тэд уурлаж аашилж болох ч, бид тэгэх эрхгүй.

Гүнзгий амьсгаа ав, биеэ барь, дотроо хадгал.

Чи тайван байх хэрэгтэй. Чадах уу, хүү минь?

Тийм ээ, эрхэм ээ. Би чадна.

Сайн байна. Чи үүнийг хүсэж байгаа, тийм үү?

Мэдээж хүсэж байна.

Замаасаа бүү хазай, тэгвэл ажил чинийх болно.

Тийм ээ, тэгнэ.

- Новш гэж. Би үхчихсэн үү? - Юу?

Чи миний бөгжийг зүүчихсэн байна.

Наадах чинь инээдтэй байна уу?

Хөөе, би буруу юм хийчихсэн үү? Хэрэв тийм бол уучлаарай.

Чи, Хал Жордан, уучлалт гуйна гэнэ ээ?

Тийм ээ.

Толгой чинь хөдөлсөн байх.

Түр хүлээгээрэй. Эхнээс нь ярилцъя.

Чи хэн бэ, яагаад миний бөгжийг зүүчихсэн байгаа юм?

Би Жон Стюарт, таны дадлагажигч.

Дэнлүүнүүд өөрийн бүсээсээ шинэ цэрэг

- авдаггүй юм. - Одоо авдаг болсон.

Одоо хэдэн он бэ?

2016 он.

Бурхан минь...

Юу болоод байгааг надад хэлэхгүй юу?

Би бол бөгжний оюун ухаантай нэгдсэн

Хал Жорданы ухамсрын хуулбар.

Би өөртөө зурвас өгөх гэсэн юм.

- Тэгэхээр чи Хал мөн үү? - Үгүй. Тийм, бараг л.

Энийг зүгээр л өөрийгөө үүлэн сүлжээнд

хуулчихсан хэрэг гэж ойлго

Тэгээд хаяа нэг бодит ертөнцөд ашиглах хэрэг гарвал...

бидэнд ямар нэг зүйл тохиолдвол хойч

үеийнхэнд маань хэрэг болно гээд

Дэнлүүнүүд долоо хоног бүр өөрсдийгөө

хуулж үлдээх журамтай.

Чамд заах хэрэгтэй байж.

Чамайг сургаж байна л гэж бодсон.

Би ч бас тэгж бодсон.

Сүүлд хэзээ хуулсан юм?

Арван жилийн өмнө бололтой. Сонс, би хэсгээ олох ёстой.

- Би хаана байна? - Өө, та гурван бээрийн цаана

тако идэж байгаа.

Тэгвэл чи нисгээд хүргээд өгчих.

Би, би чамд...

нисэхийг заагаагүй байх, тийм үү?

Би чамд нэг юм хэлье.

Чи надад юу хэлүүлэхийг хүсэж байгаагаа хэл.

Би чамд итгэдэг үү?

Юу гэхээр, бид сайн харилцаатай юу?

Бид сайн харилцаатай.

Небраска мужийн Рашвиллд мөндөр орж байна.

- Ингээд л болоо юу? - Үгүй ээ, би юу гэх гэсэн нь...

- Хөөе, Ногоон дэнлүү байна. - Мөн юм уу?

Ногоон дэнлүү байна шүү дээ.

- Түүнээс селфи гуй. - Хөөе, түүнээс гуй л даа.

Түүнийг амьсгаа авуул.

Энд амьтны хүрээлэн биш. Боль.

Тэр дахиж хэзээ ч энд ирэхгүй.

Хоолыг тань хүргээд өгье, ноён Жордан.

Баярлалаа.

- Баярлалаа. - За.

- Баярлалаа, залуус аа. - Сайхан харагдаж байна.

Хар даа, үүнийг хараач.

Би... Та миний охинтой...

Бололгүй яахав.

Нааш ир. За, боллоо.

- За, боллоо. - Баярлалаа.

Зүгээр дээ.

- Тэр таны өмсгөлийг санадаг. - Би тэгж хэлээгүй.

Одоо ч би онцгой үед өмсдөг гэж ээждээ хэлээрэй.

ТИТОГИЙН ТАКО

Би үхчих шахлаа.

Намайг бэлд гэсэн. Бэлдэж байна.

Яаж өөрийгөө аврав даа?

Бөгжөөр юу хийсэн бэ?

Хөөсөн гялгар уут.

- Тэгэхээр чи суут ухаантан юм. - Тийм ээ.

Амттан манайхаас.

Маш их баярлалаа.

Яагаад зөвхөн онцгой үед гэдгийг асууж болох уу?

Залуу, эрч хүчээр дүүрэн байхдаа өөрийгөө батлан харуулах гэж,

хүмүүст нухацтай харагдах гэж зангиа зүүдэгтэй л адил.

Гэхдээ нас ахиж, ухаан суух тусам...

зангиа зүүх нь төвөгтэйг ойлгодог.

- Сайхан хэллээ. - Тийм ээ. Сайхан хэллээ.

Миний бөгжийг өг.

Чи зурвас илгээсэн, Дашрамд.

- Юу яриад байгаа юм бэ? - Бөгж.

Чиний нөөц ухамсар.

Чи арван жилийн өмнө эелдэг байж.

Би юу гэсэн бэ?

Рашвилл, Небраскад мөндөр орж байна.

Тооцоогоо хий.

Новш гэж.

РАШВИЛЛ

Уучлаарай, хэнийг ч оруулахгүй.

Тийм гэж үү? Бүх хот энд цугларчээ.

Өө, боль доо. Хангалттай, тийм биш гэж үү?

نظرات (1)

Keep it about this subtitle — sync, quality, typos.500 characters left