لومړۍ 200 کرښې.
Сүүлд ТВ-ээр гарахдаа би реалити шоу хийсэн.
МАРЖИОРИ И.ДИЙН ТЕАТР НЬЮ-ЙОРК ХОТ - 2025.02.20
Ижил хүйстэн гэдгээ зарлаад удаагүй,
дотоод айдастайгаа тэмцэж байлаа.
Тэгээд маш их хайртай хүнээ тасралтгүй араар нь тавьж,
байж чадахаасаа огт өөр хүн болчихсон байсан.
Тэгээд хамгийн ичгүүртэй зүйлсээ баримтжуулж аваад
дэлхий дахинд зарлачихъя гэдэг санаа орж ирсэн.
Ичгэвтэр байдлаасаа салахад жаахан ч гэсэн тус болж магад.
Би шоугаараа маш их бахархсан.
Шоугаа гарсны дараа Твиттер орж,
миний туулж байгаатай адилхан зүйл өөр
хүнтэй таарч уу гэж шалгасан юм.
Миний эхний уншсан зүйл гэвэл
"Хар Жеррод яаж цагаан арьст найз залуутай байдаг билээ?"
Энэ миний буруу. Би бүтэлгүйтсэн.
Би айдастаа хэт автсанаас болоод арьс өнгөний үзлийг мартсан байв.
Та нар интернетээр ижил хүйстэн, хар арьст эрэгтэйчүүдэд
доромжлуулж үзсэн үгүйг мэдэхгүй, гэхдээ сайхан биш шүү.
Тэд надад маш муухай хандаж байсан.
Нэг жиргээнд хэн нэгэн
цагаан арьст эр элбэнх барьсан зураг тавиад
"Хараач, энэ Жеррод найз залуутайгаа байна" гээд л.
Сэтгэл өвдмөөр, бас инээдтэй ч юм шиг. Тэр нь хамгийн хэцүү.
Би бүгдийг нь уншаад, хараагаа салгаж чадахгүй байсан.
Үг бүрийг уншиж байсан.
Юу гэхийг чинь мэдэж байна. Зүгээр утсаа тавь, Жеррод.
Чамд энэ хог хэрэггүй." Би тэгж чадахгүй байсан.
Одууд нэг тийм утгагүй зүйл хэлж байхыг сонсож байсан байх.
"Би Твиттер шалгадаггүй, сэтгэгдлүүдийг нь уншдаггүй."
Худлаа хэлж байгаа.
Бүгд үг бүрчлэн уншиж байгаа, супер одууд хүртэл.
Даниэл Дэй-Льюист мессеж хүргэмээр байвал...
шууд жиргэ: "Хөөе Даниэл Дэй-Льюис, тонил цаашаа."
Тэр чиний новшийн үгийг уншина.
Хүмүүс хэтэрхий хувийн асуудалд оролцдог,
өдөр тутмын, бас сексийн амьдралд хүртэл.
Нэг хүн намайг өөрийгөө, хар арьстнуудыг үзэн яддаг,
зөвхөн цагаан арьстнуудтай уулздаг гэсэн, тийм биш шүү дээ.
Худлаа гэдгийг та нарт хэлье. Би олон хар арьст эрчүүдтэй байсан.
Зүгээр л надад таалагддаг хар арьст эрчүүд илүү эршүүд байдаг.
Заримдаа би сексийн хувьд өрсөлдөөнд орчихсон,
бид хоёрын хэн нь ч зөшөөрөхгүй байж байдаг.
Бид хоёр Мексик тулаан шиг хоёулаа эрхтэнээ далайчихсан.
"Алив ээ, алив, чи минийхийг хөхөөдөх.
Үгүй ээ. Чи минийхийг хөх."
Гурван хүн 69 хийж байгаа юм шиг.
Энэ байдал хэдэн долоо хоног үргэлжилсэн.
Олон хоног өөрийнхөө тухай уншсаар байгаад сэтгэлээр унасан.
Миний сэтгэл эмзэглээд, ямар нэг зүйл хэрэгтэй байсан.
Тэгээд хар арьст сэтгэл засалч дээр очиж яагаад цагаан арьст
найз залуутай болсноо ойлгохыг хичээсэн.
Эхний уулзалт дээр халуухан очсон.
Би хаалгыг нь өшиглөж ороод
"Би Кларенс Томастай адилхан байна уу, хэлээд аль" гэсэн.
Тэр хариуд нь "За, тийм байж."
"Тайвшир, Жеррод. Хүрмээ тайлаад, тухлаад суу."
Юу болохгүй байгааг тэр асуусан.
Интернетийхэн надад муухай хандаад байна гэж хэлсэн.
"Тэд таныг юу гэж байна?" гэхэд нь
би дөнгөж уншсанаа
нэг хүн намайг дутуугийн комплекстой болхоороо
цагаан арьст найз залуутай болдог гэсэн.
Миний сэтгэл засалч гэрэлтээд явчихсан.
Тэр "Тэрийг чинь ярилцъя.
Хүүхэд насныхаа талаар ярихгүй юу?
Цагаан арьст эрчүүдтэй ямар харилцаатай байсан бэ?
Дэргэд нь дутуугаа мэдэрч байсан уу?" гэж асуусан.
Тэгээд би анх удаагаа тэр талаар бодож үзсэн: "За байз."
Хүүхэд насныхаа талаар бодохоор
манай хорооллыхон бараг бүгд хар арьстан байсан.
Бага сургууль маань өнгөт арьстны холбооны туршилт шиг л байсан.
Нээрээ, Уитни Хьюстоны дуулсан төрийн дууллыг өглөө бүр сонсдог.
Галзуу биш гэж үү?
Эмээ маань цайны газарт нь ажилладаг байсан.
Хөршүүд маань бүгд хар арьстан,
ганц л айл манай мухар гудамжны
эцэст байдаг байлаа.
Үнэндээ бүгд л
сэтгэлзүйн ямар нэг асуудалтай байсан.
Тэгээд би сэтгэл засалчдаа
"Би өөрийгөө дутуугийн комплекстой гэж бодохгүй байна.
13 нас хүртлээ цагаан арьстнуудыг би галзуу гэж боддог байсан."
Нээрээ шүү. Үнэхээр тэгж боддог байсан. Нээрээ.
Анхны үзсэн "цагаан" кино Форрест Гамп байсан.
Би дэлгэц рүү ширтээд
"Хөөх, цагаан хүмүүс яаж ийм галзуу мөртлөө
энэ хорвоод ер нь амьдарч чаддаг байна аа?"
Юу таалагдаагүй гээч? Хар арьстнууд надад уурлах нь.
Та нарт ийм зүйл тохиолдож байсан уу? Таатай биш.
Хэн ч тэвчихгүй.
Харин хар арьстнууд чамайг таалах маш гоё.
Нэг өдөр гудамжинд явж байсан чинь
нэг хар арьст эр цонхоо буулгаад
"Чамайг харж байна шүү" гэсэн.
Хэнийг, намайг уу?
Би цэх зогссон. Ямар санагдсан гэж үү?
Тоогдсон. Хар арьстнуудад хүлээн зөвшөөрөгдөх сайхан байдаг.
Зөвөөр ойлгоорой, цагаан арьстнуудын хувьд ч адилхан.
Цагаан арьстнуудынх санхүүгийн аюулгүй байдлыг мэдрүүлдэг.
Хар арьстнуудад таалагдах гоё ч, HBO сувгийн нэг цагаан эмэгтэйд
би таалагдсанаас хойш би саятан болсон, тэгэхээр өөр байгаа биз?
Баярлалаа. Баярлалаа. Би түүнд хэлнээ.
Би их сандарсан. Би сандруу хүн л дээ.
Би маш онцгой төрлийн сандралтай.
Бүх зүйл тайван би хамгийн их тэвддэг.
Амьдрал маш сайхан байхад би хамгийн их сандардаг.
Нэг л өдөр бүтэлгүйтэхээ хүлээдэг.
9/11-ний явдал болоход би Нью-Йорк хотод амьдарч
байсан бол яг л болох ёстой зүйл мэт санагдах байсан.
Яагаад гээч. Би гадаа алхаад явж байх байсан.
Шувууд жиргэсэн тайван өдөр байх байлаа.
Тэгтэл гэнэт нэг онгоц байшин мөргөнө.
Тэр үед би шууд "Хэлээ биз? Бүтэхгүй юм болох гээд байсан юм"
Ийм л юм миний дотор болж байдаг.
Би сандралаа харилцаа руугаа оруулаад ирдэг.
Би харилцаандаа итгэлгүй нэг нь байдаг, учир нь хайр сэтгэлд
галзуу гэмээр нэг зүйл нь хэн нэгэн хайртай гэвэл
үгэнд нь шууд итгэхээс өөр аргагүй.
Галзуу хэрэг. Галзуу биш гэж үү?
Солиормоор. Надад илүү нотолгоо хэрэгтэй.
Найз залуугаа шөнө дунд сэрээгээд "Надад хайртай юу?" гэж асууна.
Сэгсэрч үзээд л, гэнэдүүлэх гээд ч байгаа юм шиг.
Хуримыг бол би ойлгож байна.
Би их залуудаа хуримд дургүй байлаа. Би эсэргүүцдэг байсан.
Найзууд маань хуримандаа урихад нь уурладаг байсан.
"Яах гэж намайг шоундаа урьж байгаа юм бэ?" гэдэг байлаа.
Тахианы мах нь хатуу, Топ-40 жагсаалтаас дуу тавьчихна.
Шийдвэр гаргахыг чинь харах гэж бүхэл бүтэн нислэг захина.
Аавтай уянгын бүжиг хийхийг чинь харах гэж энэ хүртэл ирлээ.
Зайлаач. Надад тэгж санагддаг байсан. Хайртай болохоосоо өмнө.
Одоо харин хуримын ач холбогдол нь үдэшлэгтээ биш гэж ойлгосон.
Хурим хийдэг шалтгаан нь гэрчүүд юм билээ.
Тийм учраас хурим хийдэг.
Хурим дээрээ өөртөө хайртай гэсэн хүнээ
хажуудаа зогсоохыг хэлдэг юм байна.
Өмнө нь амьдралдаа таньдаг байсан бүх хүнийг урина.
Танай гэр бүл, түүний гэр бүл ирнэ.
Амьдрахаа больсон байшингийнхаа манаачийг урина.
Бүгд очно.
Тэгээд хамгийн сайн найзуудаа араасаа жагсаана,
тэр новш руу ширтүүлэх л гэж тэр.
Ёслолын хамаг учир нь эргэж хараад:
"Надад хайртай гээд ямар новшоо яриад байлаа?" гэх юм.
Эдэнд хэлээдэх, нагац эгч чинь нисээд ирсэн байна.
Эгчдээ надтай хамт үхмээр байна гэдгээ хэл дээ.
Хэлээдэх, "үхэн үхтлээ".
Тэгэх гэж л хурим хийдэг.
Би хайр сэтгэлтэй учраад, хуримаа хиймээр байгаа болхоор ойлгосон.
Тийм ээ, зөвшөөрч байна. Би найз залуудаа их хайртай.
Тэр миний хамгийн сайн найз. Түүнтэй байх мөч бүр сайхан.
Түүнийг Марио тоглож байхад нь өвөр дээр нь хэвтэх гоё.
Хамтдаа үүрд байхыг хүсэж байна.
Бид саяхан 1 дүгээр сарын 6-нд ойгоо тэмдэглэсэн.
Тийм ээ.
Тэр миний зүрхийг булгилуулсан.
Түүнд ингэхээр таалагддаггүй, гэхдээ надад таалагддаг.
Надад цоо шинэ зүйл. Үнэхээр догдолмоор.
Тэр надтай эн тэнцүү, эн тэнцүү хүнтэй хамт байх
маш чухал. Зөвөөр ойлгоорой, бид өөр л дөө.
Олон талаараа ялгаатай, бид өөр орчинд өссөн.
Бид хоёр өөр төрлийн хөгжим сонсдог.
Би рэп хөгжим, Жэй-Зиг их сонсож өссөн.
Миний дуртай дуунууд ихэвчлэн амь гарахын тулд өөр аргагүй
буутай хар тамхи зуучлагчийн тухай байдаг.
Харин найз залуу мань Бьёркийг маш их сонсож өссөн.
Бас Жоанна Ньюсом.
Түүний дуртай бүх дуу нь үр хөндүүлж буй болжморын тухай.
Бид өөр хүмүүс хэдий ч эн тэнцүү гэж би боддог.
Энэ маш чухал.
Өөртэйгээ эн тэнцүү хүнтэй хамт байх чухал.
Тэгэх хэрэгтэй.
Учир нь чи өөрийгөө азтай гэж бодож байвал ашиглуулж байна.
Хэрвээ тэр азтай нь бол
чи байнга зугатаах арга хайна.
Эн тэнцүү л байх хэрэгтэй. Бид хоёр эн тэнцүү.
Би баян, тэр цагаан арьст эр, эн тэнцүү гэсэн үг.
Тэв тэгш.
Даан ч би өөрийгөө түүнтэй харьцуулахаа больж чаддаггүй.
Өөрийгөө сайжруулах гэсэн оролдлого бүр нь
миний эсрэг гаргаж байгаа яллах дүгнэлт.
Өглөө надаас эрт босвол
би өөрийгөө залхуу новш гэж боддог.
Миний санаанд орсон хамгийн гайхалтай жишээ гэвэл
бид хоёр Уиллиамс-Сономагаас вафльны төхөөрөмж авсан.
Би вафлинд их дуртай. Би вафльны өдөрт үнэхээр дуртай.
Би урд шөнө нь баярлаж хонодог.
Би түүнээс: "Чи маргааш вафль хийж өгөх юм уу?" гэдэг.
"Тэгнэ ээ" гэхэд нь би...
Би 8 цагаа унтчихаад аз жаргалтай сэрдэг. Зул сарын баяр шиг.
Доош бууж, түүнийг вафлиа хийсний дараа
бид хоёр өөр өөрөөр тавагладаг.
Би болхоор вафлиа жижиглэж тасдаад
жижигхэн уул хийдэг, яг л Крамблын "вафлин уул" гэсэн үг.
Тэгээд би Керриголд цөцгийн тос хайлуулж,
-вафлиа тосондоо дүрдэг. -Тийм ээ.
Тэгээд хамгийн хямд сироп хайж олдог.
Байгалийн гаралтай, 1-р зэргийн агч модны гэсэн балай юм биш.
Лог Кабин гэсэн үг.
Тийм балайд нь би дуртай.
No comments yet. Be the first to leave one.