The first 200 lines.
ЛУУТ ОВОГ
Би хатантай заавал уулзах ёстой.
Эрхэм дээдэс ээ.
Нөгөөх чинь босоод ирсэн байна.
- Хэн? - Эйгон.
Санфаяр амьд байж.
Гарцгаа.
Санфаяр үхчихсэн, хээр ялзарч байгаа.
Суучих.
Эйгон Мүүтоны цэргүүдийг Амгалан Цамхагт шатаасан байна.
Тэгээд нисээд явсан гэнэ...
Хаашаа явсныг нь мэдэхгүй.
Эйгоныг дэмжигчид гүрэн даяар хэрээ илгээж, хаан эргэн ирлээ
гэж тунхаглаад эхэлчхэж.
Эгэл ардууд энийг Эйгон бол төр барихаар
бурханаас илгээгдсэн нэгэн гэж харж байна.
Сэнтийг буцаан авахаар луутайгаа эргэн амилсан гэж үзэж байна.
Яг энэ мөчид миний хамжлага ардууд Их Сүмийн гадаа цуглаад
өөрсдийг нь хэн захирах учиртайг бурханаас шалгааж байна.
Ингэтлээ тэмцэж, зовсны минь ар дээр ингэх ч гэж дээ.
Ренира.
Ирээдүйд юу болохыг хэлэх эрх бага бурхдад үгүй.
Бид бол Хуучин Валирийн удам.
Чи үнэмлэхүй хүчийг атган буй.
Харин чи тэрийгээ ашиглахад л болно.
Висерисээс л болж байгаа юм.
Тэр намайг энд тавьсан.
Түүний зөгнөл намайг ахин дахин сорьж байна,
харин би сорилт бүрийг нь давсан.
Энэ бол чиний сорил.
Одоо.
Чиний өндийх мөч.
Энэ ертөнцийн ойлгодог цорын ганц хэл бол хүч чадал.
Чи энийг анхнаасаа мэддэг байсан.
Эйгоны луунд харуул гарга,
Лууны зүчээний гадаа Хьюг Вермиттортой тавь.
Тамблтоны дайралтыг чи хий.
Хайтаверчуудын өрх бүрээр зочилж,
толгой дараалан
ганц ч хүн үлдээлгүй хүйс тэмтэр.
Хаант гүрэн харж байгаа шүү.
Намайг бүү мангас болгоорой.
Таатайяа гүйцэтгэе, Эрхэм дээдэс ээ.
Ормунд, Дейрон хоёрыг үгүй хийсний дараагаар,
би Эйгоны хуурмаг зүрхийг шиншилж олоод
өөрийн гараар бодийг нь хөтлөх болно.
Эрхэм дээдэс ээ, Далайн Могойг аврах төлөвлөгөө гарсан болов уу?
Аварна биз дээ?
Тамблтоныг эргүүлэн авсны дараагаар аав чинь
Далайн Могойг хайж олно биз.
Тэр хүртэл үхчихнэ шүү дээ. Намайг илгээчих.
Цуурхал үнэн байгаад, Санфаяр үнэхээр амьд байвал
Аддам та хоёр энд байж хотыг хамгаалах хэрэгтэй.
Корлис бол таны Мутар, таны хамгийн эртний холбоотон.
Би өвөөд чинь муу юм хүсээгүй, гэвч тэр өөрөө сонголтоо хийсэн,
одоо бид төлөөсийг нь төлөх гэж байна.
Танаас болж л тэгсэн.
Юу?
Корлис ноён тэнд байж байгаад хулгайлагдсан нь.
Чи ингэж хэлж зүрхлэхгүй.
Та угаасаа өөрт чинь зүтгэж байгаа хүмүүст ингэж л ханддаг.
Аддам бид хоёр таны дайснуудыг хайж
тоо томшгүй олон удаа, тасралтгүй ниссэнийхээ хариуд
таны уур хилэнг л амсаж байна.
Тийм ээ, нислэг чинь ямар ч үр дүнгүй байсан болоод л
манай дайснууд хүчээ зузаатгачихсан байгаа биз дээ.
Хэрэгтэй хүнээ бол та ашигладаг.
Харин хэрэггүй хүнээ та хаядаг, яг л Рейнаг хаясан шиг ээ.
Одоо Рейна өвөөгөөс минь ялгаагүй гутарчихсан байгаа.
Хоолойн явдлын дараа би чамайг хаявал зохих байсан юм.
Магадгүй ээ.
Гэхдээ танд миний луу хэрэгтэй.
Цадиггүй хүүхэд.
Үнэндээ чиний ч буруу биш л дээ. Цадиггүй зан цусанд чинь байгаа.
Дүү чинь саяхан бидэнд сануулсан байх аа.
Өглөөний мэнд, ноёд оо.
Өглөөний мэнд ээ.
Захирагч ноён маань Хайтаверчуудад барьцаалагдсаныг
мэдээд Хошуут Арлаас шөнөжин хөвөөд ирлээ.
Хатан Хаан та нарыг Хааны Хотыг хамгаал хэмээн дуудсан.
Түүний дуудлагад хариулах нь ноёноо үх гэж байгаатай адил.
Корлис ноён аялалынхаа эрсдлийг мэдэж байсан.
Тэр биднийг Валерионы нэр хүндийг
өөрийнх нь амиас илүү эрхэмлээсэй гэж хүсэх хүн.
Манай ноёны хүслийг өмнөөс нь мэддэг чи хэн юм?
Би бол түүний амьд байгаа ууган хүү.
Нэрлэсэн залгамжлагч нь.
Та нарын хийгээд Түрлэгийн ирээдүйн ноён.
Хаалгуудыг нээ!
Эргээд.
Урагшаа алхаад.
Энэ бүхэн...
бүгдээрээ...
чиний төлөө.
Сүрдмээр байгаа биз дээ?
Гэхдээ...
чи хаан ширээнд залагдахаасаа өмнө
эхлээд хүлэг баатар болох ёстой.
Сөгд.
Дейрон Таргарен, чи сул доройг хамгаална гэдгээ
бурхад болоод хүмүүсийн өмнө тангараглаж байна уу?
Бүгд орцгоо!
Хүүхэд, эмэгтэйчүүдийг хамгаална гэдгээ тангарагла.
Захирагч хийгээд ёслосон ноёндоо дуулгавартай байхаа тангарагла.
Хаалгуудаа түгж!
Шаардлагатай үед зоригтойгоор тулалдахаа,
өөрт чинь оногдсон даалгавар хэцүү, хялбар, аюултай байхаас...
- Бэлэн . - ...үл шалтгаалан...
- Татаарай. - биелүүлэхээ тангараглах уу?
Зогс!
Би тангараглаж байна.
Тэгвэл босогтун, баатар аа.
Зоригт Дейрон баатар.
Замыг гэрэлтүүлэгтүн.
Бутчуудын Хатны арми хаалган дээр байгаа.
Харин тэднийг нядалгаа руу нь хөтлөх хүн бол түүний авга ах нь.
Биш ээ, амраг нь.
Биш ээ, нөхөр нь юм байна.
Олиггүй Деймон Таргарен.
Лууныхаа хамтаар.
Мэдээж тэр бас нэг хараал идсэн луутай.
Гэхдээ тэр луугаа ашиглаж чадахгүй.
Чи яаж мэдэж байгаа юм?
Яагаад гэвэл хатан буюу түүний эхнэр гуай тэгүүлэхгүй.
Ренира Деймоныг үүрэндээ уяатай жингэр шиг
атгандаа байлгадаг юм.
Луу хөлөглөгчид шар айраг нэмээрэй.
Хэгжүүн ханхүү тун удалгүй
аугаа бөгөөд аймшигт Цагаан Ульф ноёны өмнө чичрэх болно!
Эрхэм дээдэс ээ.
Эрхэм дээдэс ээ, асуудал гараа юу?
Яасан?
Хелена гүнж.
Хоол идэхгүй хэвээрээ л байна.
Оточ нар түүний эрүүл мэндэд сэтгэл чилээх боллоо,
ялангуяа хэвлий дэх хүүхдэд нь.
Алин баатрыг дууд.
Би Их сүмрүү бүрэн хамгаалалттай явна.
Өнөөдөр тэнд Хааны Хотын ард иргэдийн нүдэн дээр
дээд ламтан намайг тосолж, миний хаанчлалыг ерөөх болно.
Бурхад хэнд төр бариулахаар сонгосон бэ гэх эргэлзээ арилаг.
Мэдлээ, Эрхэм дээдэс ээ.
Ингээд болсон уу?
Үгүй ээ.
Яаж байгаа нь энэ вэ?
Баатрууд аа?
Баатрууд аа!
Ахайтан минь. дайрч орсонд уучлаарай.
- Бидэнд цаг үлдээгүй. - Юунд тэр вэ?
Таныг Лусын Дагинын Үнсэлт хөлөгт суулгахаар болсон.
Та үдшийн бүрийгээр Пентосыг зорин хөдөлнө.
Таны албан үүрэг ийнхүү дуусаж байгааг би танд мэдэгдэж байна.
Та хатан хаан болоод хаант гүрэнд үнэнчээр зүтгэсэн,
Эрхэм дээдэс танд талархаж байгаагаа дамжуулуулсан.
Танд эдлэн газар, зарц авах хангалттай алт олгох болно.
Яаравчилж үзээрэй.
Би ч бас ойлгохгүй байна аа, ахайтан минь.
Цаг дууслаа, ахайтан.
Би таныг өрөөнд чинь буцаах ёстой.
Ийшээ явна уу, гүнжтэн.
Хатанд итгэж үл болно.
Эйгон эргээд ирсэн. Луу нь амьд байгаа.
Хэвлий дэх үр чинь барьцаа болно,
тэр хүүхдийг чинь дайснуудаа атгах...
- Яваарай. - ...хэрэгсэл болгоно.
- Тэр чамайг хэзээ ч суллахгүй. - Боль. Боль гэж хэлсэн шүү.
Чи санаж байна уу?
Үгүй ээ, үгүй ээ!
Чи санаж байна уу?
Надад туслаач.
Бүү ай.
Чи амьд байна.
Май. Энийг уучих.
Цагийн дараа дахиад ууна шүү.
Тэр намайг хордуулсан.
Чи орчлон дээр орь ганцаараа гэдгээ ухаарсан.
Тиймдээ ч бид хамт байна.
Гэвч би цаашид тэвчмээргүй байна.
Харин чи?
Миний амьд байх эсэх чамд ямар хамаатай юм?
Миний амьд байх эсвэл үхэх эсэх?
Алис, би бол төрлөө хөнөөгч.
Төрсөн ах минь миний гарт амь үрэгдсэн.
Би үйлдсэн нүглийнхээ төлөөсөнд зовохоор хараагдсэн нэгэн.
Чи намайг орхивол таарна.
Миний тавиланг өөр дээрээ наагаад яанам.
Балерион луу энэ газрыг шатаасан нь
Харрен ноёны удмыг таслах зорилготой байсан юм.
Гэвч түүний удам хялбар тасраагүй.
Нэг хүүхэд нь...
нуган үр нь...
амьдарсан юм.
Аймшигтайгаар түлэгдсэн ч амьд үлдсэн.
Эх нь түүнийг аврахын тулд амиа өгөхөд ч бэлэн байсан.
Долоон Улс даяарх оточ нарыг цуглуулсан ч тусыг эс олсон.
Тэгээд тэр хуучны эмчилгээнүүдийг судалж эхэлсэн.
Тэр хөрст газраас ч эртний шившлэгүүдийг олж илрүүлсэн.
Ойд амьдардаг зүйлстэй хүртэл холбоо тогтоосон.
Гэвч аль нь ч лууны галаар устсан зүйлсийг сэргээж дийлээгүй.
Жаалхүүг үгүй болоход...
No comments yet. Be the first to leave one.