The first 184 lines.
Газар.
Гал.
Агаар.
Ус.
Зөвхөн Аватар л бүх дөрвөн элементийг сурч,
дэлхийд тэнцвэрийг тогтоож чадна.
Зургаан сарын өмнө Аватар Корра
Амон болон Икүалистуудыг ялсан.
Уг явдлаас хойш Зөвлөлийг тарааж,
Бүгд Найрамдах Нэгдсэн Улс анхны ерөнхийлөгчөө сонгов.
Тэнзиний ах, Командлагч Бүми.
Тэтгэвэртээ гарч Агаарын Хийд Арал дээр нүүн ирэв.
Корра болон түүний найз залуу Мако
хотын шуугиан болоод байлаа.
Бүгд Найрамдах Хотод энх тайван ирсэн ч,
Аватарын мэдээгүй байгаачлан
Өмнөд усны овогт аюул нүүрлэж эхэлж байлаа.
Анхны чинь гараа юу?
Тхх.
Тэгвэл хоёр бүлтгэрээ сайн нээлттэй
байлгах хэрэгтэй шүү.
Бүрхэг далайн гүнд ямар гээч нууц оршихуй оршиж байгааг таашгүй.
Өө, эрхэм ээ.
Яасан?
Хөлгөөс хүн уналаа! Хөлгөөс хүн уналаа!
Өнөөдөр бол Бүгд Найрамдах Хотын Мэргэжлийн шидийн орой,
мөн бид танд онцгой зүйл бэлдсэн байгаа.
Үзэгчдийн дуртай Галт Хүрэнүүд
хэншүү ханхалсан шинэ тоглогчид болох
Хирс-Арслангуудтай тулалдана.
Сүүлчийн тулаан авах юмгүй байсныг бид мэдэж байгаа.
Аймшигтай.
Пабү хүртэл илүү дээр байж чадах байсан.
Гэхдээ энэ бол өнгөрсөн зүйл,
учир нь Галт Хүрэнүүдийг хүчлэх тусам,
тэд тулалдахаар ирэх болно!
Тиймээс тэнд очоод,
маргааш гэж байхгүй мэт тулалдъя.
Надтай хамт уу?
Өө, Галт Хүрэнүүд усанд уначихлаа.
Мэргэжлийн шидийн түүхэн дэх
хамгийн хурдан нокаут гэх амжилтыг тогтоолоо.
Хэрэг болох үед Мако хааччихав аа?
Авто осолд орчихсон мэт харагдаж байна.
Цагдаа ирсэн нь яамай даа.
Эдгээр онгоцыг тээвэрлэхэд бэлэн бололтой.
Энэ асуудлыг сөхөж яримааргүй байгаа ч,
аавыг чинь шоронд орсноос хойш хэн ч бидэнтэй
хамтарч ажиллахаа больсон.
Бид бараг л дампуурчихсан.
Санаа зоволтгүй дээ.
Би Өмнөд туйл руу явж,
Ирээдүйн үйлдвэрлэлийг эргээд
хөл дээр нь босгож чадах хүнтэй уулзах болно.
Аватар яллаа!
Шударга бус байна.
Та Аватар төлөвт орж ялж болохгүй.
Чи яасан гэнэ ээ?
Аватар төлөвийг хурдлуулагч пуужин мэт ашиглаж болохгүй.
Чи хүртэх эрхгүй их хүчээрээ наадаж байх шив.
Энэ бол "Аватар төлөв" харин би бол Аватар.
Хэн үүнийг надаас илүү хүртэнэ гэж?
Чи харваас илүү их бэлтгэл хийж, сүнслэг холбооныхоо
утга учрыг илүү ойлгох хэрэгтэй харагдаж байна.
Мөн Агаарын шидийг сурахад ч урт зам байгааг хэлээд илүүц биз.
Би Агаарын шидийг сурчихсан.
Цохь, цохь, цохь!
Харав уу? Сурчихсан.
Надад лав дажгүй харагдлаа.
Нэгдсэн Хүчнээс тэтгэврийн өргөдлөө буцаах оройтсон уу?
Бичиг цаасны ажил дуусчихсан, дүү минь.
Одооноос 24/7 Бүмигийн цаг байх болно!
Чи Корра-маягийн Агаарын шидийг сурсан.
Одоо чи жинхэнэ Агаарын шидийг сурах хэрэгтэй.
Бүх Агаарын Хийдээр очиж үзвэл чамд
судалгаагаа улам гүнзгийрүүлэх
урам зоригийг өгч магадгүй.
Өвөө Аангийн төрсөн газар очиж болох уу?
Би хэр их лемүртэй болж болох вэ?
Би шивээстэй болмоор байна. Гэхдээ сумны оронд,
цахилгаан хийлгэмээр байна.
Чи цахилгаан хийлгэж болохгүй.
Ямар ч утгагүй шүү дээ.
Чи өөрөө утгагүй!
Зодолд, зодолд, зодолд!
Хэн ч зодолдохгүй.
Бид гайхалтай мөчийг өнгөрөөх болно.
Ерөнхийлөгч албан тушаалдаа сууж,
би Зөвлөлд хэрэггүй болж,
надад эцэст нь гэр бүлтэйгээ амар тайван байж
Коррад хэрэгтэй анхаарлыг нь өгч чадах цаг ирлээ.
Гайхалтай. Бүр илүү анхаарна.
Тайвшрах аа?
Би үүнийг чинь харахаар мөнгө төлнө шүү.
Эсвэл бүүр "Тэнзиний Амралт"-ыг харахаар дагаад явж ч болох юм.
Чамайг урихгүй ээ.
Аавын чинь судалгааны аялалд гарахаасаа өмнө
бид миний төрсөн газарт болох Мөстлөгийн Сүнсний Наадамд
жинхэнэ хөгжилдөж өгөх болно оо.
Тэнд унаа, тоглоом,
мөн бүх төрлийн шарсан хоолнууд бий.
Тийм ээ!
За, Тэнзиний Амралт эхэллээ дээ.
Чи наадамд явахыг минь хорьж чадахгүй шүү.
Ээж аль хэдийн намайг урьчихсан.
Тэгээд л би алхаж очоод,
"Авто осолд орчихсон мэт харагдаж байна."
Цагдаа ирсэн нь яамай даа." гэж хэлсэн.
Үүнийг хэлэхээсээ өмнө бодчихсон байсан уу?
Тийм ээ, өөр ч бий шүү. Алив, харъя...
"Та нар арай илүү гурвалсан байдлаар" оролдох хэрэгтэй бололтой?
Эсвэл, "Шоронд очихоороо Мако намайг илгээсэн гээрэй."
Хөөх, саяных таалагдаж байна.
Ойлголоо, дараачийн удаа ашиглана аа.
Бэйфонг хэлэхдээ намайг тууштай байвал удахгүй мөрдөгч болно гэсэн.
Үнэхээр хөгжилтэй сонсогдож байна.
Би бүхэл өдөржингөө бэлтгэл хийдэг.
Яг л Тэнзин миний хэрхэн Амоныг ялсныг мартчихсан шиг.
Тэнзин зүгээр л чамайг хамгийн шилдэг
Аватар болгохоор хичээж байгаа байх.
Мэдээж чи түүний талд орно л доо.
Би түүний талд ороогүй ээ. Зүгээр л-
Би явж алхлаа.
Гурвалсан бүлэглэлийг барих яагаад
найз охинтойгоо ганц яриа өрнүүлэхээс амархан байдаг байна аа?
Гран-Гран!
Бүгдээрээ их том болцгоож ээ.
Бид таныг санасан шүү, Авга эгч Каяа.
Өө, би ч бас та нарыг санасан.
Аав чинь бараг та нарыг авч ирдэггүй.
Намайг хүүхэд байхад нь зоддог байсан шиг зодно гэж айдаг юм байлгүй.
Би танаас айгаагүй...
цаашид.
-Маког санаж байна уу? -Эрхэм ээ.
Охиныг минь хотод ямар нэгэн
асуудалд оруулаагүй л гэж найдъя.
Юу, үгүй ээ, би, үгүй.
Боль доо, аав.
Хөөх, биднийг угтахаар ирсэн
энэ бүх хүмүүсийг хараач ээ.
Өө, үгүй ээ. Тэд тэднийг угтахаар ирсэн юм.
Хойд усны овгийн гайхамшигт удирдагч
гэгээн дүрээрээ бидэн дээр айлчлан ирлээ.
Гайхалтай.
Тайвшир даа, Тонрак.
Тэр удахгүй яваад өгнө.
Хөөх, тэр дур булаам хатагтай нар хэн бэ?
Тэд бол Эска болон Дэсна, удирдагчийн хүүхдүүд.
Дэсна бол эрэгтэй.
Өө, би наадхыг чинь мэдэлгүй дээ.
Тэгээд аль нь Дэсна билээ?
Дахин уулзах таатай байна, Аватар Корра.
Надад ч мөн адил.
Тонрак.
Дүү минь.
Өмнөд туйл сүнснээс бүх холбоогоо тасалсан нь ичгүүртэй юм.
Бүүр хамгийн ариун үеэр нь хүртэл.
Би үргэлж Мөстлөгийн Сүнсний Наадамд дуртай байсан.
Хөгжилтэй.
Энэ наадмаар мацаг барьж бясалгал хийдэг байсан.
Харин одоо олхиогүй хүний амандаа тахиа чихэхээр
оролдож байгааг харах боломжтой л зүйл болж.
Я-Яасан? Амттай л байна шүү дээ.
Уламжлал өөрчлөгддөг.
Дэлхий сүйрчхээгүй байна шүү дээ.
Наадхаа Өмнөдийн далайд явж байгаад уцаарласан сүнсний дайралтад өртсөн далайчинд л хэл.
Зарим уламжлалд учир байдаг юм.
Байз, сүнс хөлөг онгоц руу дайрч байгаа гэж үү?
Аватар үүнийг мэдээгүй байгаад цочирдож орхилоо.
Чамд хэрэгтэй бүх мэдээллийг
өгөөгүй бололтой.
Би чамд Усны овгийн сүнслэг аргыг заахдаа таатай байх болно.
Сүнстэй тулалдаж сурахаас би лав татгалзахгүй ээ.
Агаарын шид их уйтгартай болоод байгаа.
Тэнзин бол Коррагийн зааварлагч.
Тэр түүнд хэрэгтэй бүх бэлтгэлийг нь өгч чадна.
Тийм ээ, чи хэлсэн.
Надтай хамт энэ уулзалтад ирсэнд чинь баярлаж байна.
Варрик бол дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг,
мөн тэр дэлхийн нийтийн бүх тээвэрлэлтийн бизнесийг удирддаг.
Тэгэхээр чи миний туслах шүү.
Хажууд зогсоод юу ч битгий хэл.
Асуудалгүй.
Пабү бид хоёр бол төрөлхийн туслахууд.
No comments yet. Be the first to leave one.